Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Түүх
« Бридж » групп нь худалдаа үйлчилгээний салбарт шинэ ажлын байр бий болгох, Монгол орны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс худалдаа үйлчилгээний « Арслантай гүүр » ХХК-г 1995 онд байгуулсан бөгөөд 2002 онд « Эвридэй » сүлжээ  болгон өргөжүүлсэн. « Эвридэй » сүлжээ нь одоогоор 5 сүлжээ дэлгүүр, нэг бөөний төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
1995 онд “ Бридж” группийн Хувь Нийлүүлэгчдийн шийдвэрээр худалдаа үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж,  ажлын байр бий болгон нийслэлийн хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж хувьсан өөрчлөгдөж  буй эрэлт хэрэгцээг хангахад, мөн Монгол орны хөгжил, салбартаа өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор худалдаа үйлчилгээний “Арслантай гүүр “ ХХК-г анх байгуулсанаар “Эвридэй” сүлжээний үндэс суурь тавигдсан билээ.
2002 онд Бөөний худалдааны бие даасан компани байгуулан худалдаа үйлчилгээний шинэ төвийг ашиглалтанд оруулан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
“Эвридэй “ сүлжээ нь хүнс барааны бөөний болон жижиглэнгийн чиглэлийг хослуулан ажилладаг онцлогтой  бөгөөд одоогоор 5 салбар дэлгүүр, нэг бөөний худалдааны төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

“Эвридэй” ХХК-ий эрхэм  зорилго: ” Салбартаа эрүүл, чанартай хүнсний худалдаа үйлчилгээгээр манлайлагч байж, эрүүл зохистой хэрэглээний соёлыг өөрийн үйлчлүүлэгч хэрэглэгчдэд хэвшүүлснээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг баталгаажуулах   гэж тодорхойлон:

“Өдөр бүр - эрүүл хүнс” гэсэн уриатайгаар ажилладаг.

Үзэл баримтлал:
“Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэглээний хандлагад  бүрэн нийцсэн бараа бүтээгдэхүүнээр зорилтот зах зээлийг хангаж, үйлчилгээний чанар соёлыг шаардлагын өндөр түвшинд хүргэж, эрүүл зохистой хэрэглээний соёлыг өөрийн үйлчлүүлэгч хэрэглэгчдэд хэвшүүлснээр тэдний сэтгэл ханамжийг баталгаажуулан өөртөө татах” гэсэн уриа, үзэл баримтлалтайгаар ажиллаж байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats