Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
MEIJI SEIKA Co.,LTD
1916 оноос хойш цаг үедээ тэргүүлсэн бүтээгдэхүүнүүд  хэрэглэгчдэдээ хүргэсээр байгаа тус компани үйл ажиллагааны үзэл баримтлалаа  “Бид мөрөөдөл амьдралын гэрэл гэгээг нандигнан хайрлаж, дэлхийн хүн бүхний сайн сайхан амьдралд хувь нэмрээ оруулахыг зорьж байдаг” гэж тодорхойлсон байдаг.
 Уриа: “ Сайхан амт ба Эрүүл “ Яагаад гэвэл Сайхан амттан хүнд мөрөөдлийн биелэл мэт сэтгэл ханамжийг авчирдаг билээ.
“Хүнс” ба  “Сэтгэл ханамж “-ийг үндэс болгон амттан, хүнсний бүтээгдхүүн, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт өөрийн бүтээгдхүүн үйлчилгээг хүргэж байна. 
1926 онд орчин үеийн шинэ технолологи, тоног төхөөрөмж суурилуулсанаар “Milk chokolate” -ыг худалдаанд гаргасан. Хар бор өнгөн дээр алтлаг өнгөөр бичиг сийлсэн дизайн нь олон худалдан авагчдыг байлдан дагуулсан ба одоо хүртэл энэ дизайн хэвээрээ үлдсэн билээ. 1961 онд худалдаанд гаргасан “Marble Chokolate” нь “ Шоколад бол зөвхөн Meiji” гэсэн үнэлгээг улам нэмэгдүүлсэн билээ. 1998 онд “ Fran” гэх шоколадны цоо шинэ амтыг гаргасан ба тус бүтээгдхүүн нь “ Cиал-2000” Дэлхийн хүнсний бүтээгдхүүний үзэсгэлэн дээр дээд шагналыг хүртэж, хэрэглэгчдээс  маш өндөр үнэлгээг авсан билээ.

 Цар хүрээ: Японы Канто, Токай, Осака, Тобата дахь 4 үйлдвэр нь  олон улсын чанарын ISO 9002, ISO 14001 гэрчилгээтэй ба байнга үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, нөөц баялгийг ухаалаг ашиглах бодлогыг баримтлан үйлчлүүлэгчийн хүсэн хүлээж буй “ Чанар”-ыг хүргэхийг зорьдог. Боловсронгуй тоног төхөөрөмж , автоматжсан технологи нь Meiji компаний бахархал мөн юм.
 Мэйжигийнхан Манай компанид хил хязгаар байхгүй гэж  хэлдэг. Шоколадны үндсэн түүхий эд нь какоа модны жимсэн дотор байдаг какоа шош юм. Энэхүү шош нь жимсэн дотор 30-40 ш орчим байдаг ба түүүний найрлага болох полифинолын шинжлэх ухааны судалгаа эрчимтэй хөгжиж тэжээллэг, хүнд хэрэгтэй  чанарууд нь хэдийн батлагдаж  олны анхаарлыг татсаар байна.  

►Анх харилцаж эхэлсэн үе: 
2003 онд анх компани үүсэн байгууллагдаж байх үеэс Meiji компанитай Бридж группын гадаад харилцааны албаар дамжуулан харилцаж эхэлсэн. Уг  мейжи шоколад нь тухайн үед зах зээл дээр үнийн хувьд харьцангуй өндөр үнэтэй байсан хэдий ч цаад талаас татан авах боломжийн үнийг санал болгосоноор 2003 оны 6 сард анхны  татан авалт хийсэн. Зуны улиралд чихэр шоколад контейнерээр тээвэрлэхэд боломжгүй байдаг ба тухайн үед онгоцоор тээвэрлэж авч байсан. 
2004 онд мейжи фирмээс Сингапур дахь салбараас  хэдэн нэр  төрлийн жигнэмэг  татан авахыг санал болгож судалгаа тооцоо хийн боломжийн түвшинд нийлүүлэх үнийг бууруулснаар 
2005 оны зун Сингапур улсаас “Yan yan kids”, “Hello panda” зэрэг бүтээгдэхүүнийг татан авалтанд оруулж өөрсдийн барааны нэр төрлийг нэмэгдүүлэн  байнга татан авах болсон. 
2010 онд Мэйжи фирмийн Индонез дахь салбраас “Lucky stick” өрмөнцөрт шагшуургыг Монголын хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats